Үндсэн агуулга руу шилжих
GuideOne
Хамтрагч сургуулиуд

Их Сургууль · Гванжү хот

Гванжу Их Сургууль

Гуанжү Их Сургууль Гуанжү Их Сургуулийг 1980 онд доктор Ким Ин Гон шударга, чадварлаг хүнийг төлөвшүүлэх зорилгоор үүсгэн байгуулжээ. Сургууль нь сургалтын сайн нөхцөл, багшийн хүрэлцээ, орчин үеийн материаллаг баазаараа өндөр нэр хүндтэй. 2018 оны байдлаар 5 коллежийн 42 тэнхимд 7,000 орчим оюутан суралцаж байсан бөгөөд нийт 75,000 орчим төгсөгчтэй. Оюутнуудад зориулсан нийгмийн үйлчилгээний сайн нөхцөлтэй. Тухайлбал, агааржуулагч болон өндөр хурдны интернэттэй, 2,000 хүртэлх оюутан багтах дотуур байртай. Үйлдвэрийн газруудад дадлага хийлгэх, гарааны бизнес (startup) дэмжих зэрэг тусгай хөтөлбөрөөр оюутан, төгсөгчдийг ажилд ороход нь дэмждэг. Гарааны бизнес дэмжих хөтөлбөрийг тус сургууль улсдаа анх нэвтрүүлжээ. Мөн АНУ, Япон, Хятад, Орос, Австрали, Малайз, Филиппин, Вьетнам, Нигери зэрэг улсын 60 орчим их сургуультай хамтран ажилладаг бөгөөд оюутан солилцооны хөтөлбөрөөр олон улсын чадварлаг боловсон хүчин бэлтгэж байна.

Албан ёсны вэбсайт
Гванжу Их Сургууль

Элсэх шаардлага

  • 1. Бүрэн дунд боловсрол (12 жил) эзэмшсэн
  • 2. TOPIK 3 буюу түүнээс дээш
  • 3. Урлаг, спортын мэргэжилд TOPIK 2+
  • 4. Англи хөтөлбөр: TOEFL iBT 59 / IELTS 5.5

Сургалтын төлбөр

Хүмүүнлэг, нийгэм, бизнес
3,173,000₩ / семестр
Инженер, дизайн, спорт
3,736,000₩ / семестр

Тэтгэлэг

TOPIK 3
40%
TOPIK 4
55%
TOPIK 5
60%
TOPIK 6
65%

Элсэлтийн хугацаа

Хавар (3-р сар)
12.01 ~ 12.10, 12.22 ~ 12.31
Намар (9-р сар)
06.01 ~ 06.10, 06.22 ~ 07.01

Төлбөр, тэтгэлгийн хэмжээ жил бүр өөрчлөгдөж болно. Хамгийн сүүлийн мэдээллийг GuideOne-ийн зөвлөхөөс тодруулна уу.